HWPL байгууллагын Энх тайвны боловсрол
HWPL байгууллагын Энх тайвны боловсролын хөтөлбөр
Сүүлийн хоёр жилийн хугацаанд HWPL байгууллага нь улс орон бүрийн боловсролын яам болон сурган хүмүүжүүлэгч нараас зөвлөгөө авч, энх тайвны боловсролын сургалтын хөтөлбөрийг боловсруулахад хүчин чармайлт гарган ажилласан билээ. Уг хөтөлбөрийг хянахад олон орны, ойролцоогоор 50 орчим боловсролын мэргэжилтнүүд оролцсон. 2019 оны байдлаар үндсэн сурах бичиг нь 12 хичээлээс бүрдэж байна. Сурган хүмүүжүүлэгчид үндсэн хөтөлбөрийг ашиглан бүх ангиудад зориулж тухайн улс орон, бүс нутгийн онцлог, нөхцөл байдалд тохируулан өөрсдийн хичээлийн төлөвлөгөө, хэрэгслүүдээ чөлөөтэй боловсруулах боломжтой. * HWPL байгууллага нь улс орон бүрд сургалт хэрхэн явагдсаныг мэдээлдэг.
1-4 дүгээр хичээлд сурагчид олон тэрбум жилийн турш цэцэглэн хөгжиж ирсэн байгаль дэлхийд амар амгалан дүр төрх оршдгийг илрүүлж, бүх юмс өөрийн оршихуйн утга учиртай зохицон амьдардаг тул байгаль хийгээд юмс хоорондоо харилцан зохицдог гэдгийг олж мэддэг. Ингэснээр сурагчид гэр бүл, сургууль, ажлын байр, хамт олон, улс орон, олон улсын нийгэмд хүмүүс зэрэгцэн оршиж, бие биеэ хамгаалдаг нийгмийг бүтээх чадвараа хөгжүүлдэг.
5-12 дугаар хичээлд сурагч бүрийн оюун ухаанд суулгах ёстой энх тайвны үнэ цэнийг зааж өгдөг. Энх тайвныг түгээн дэлгэрүүлэхэд зайлшгүй шаардлагатай мөн чанар бол талархал, анхаарал халамж, өөрийгөө зориулах сэтгэл, уучлал, дэг журам, хуулиа дээдлэх сэтгэл, эр зориг гэх мэт юм. Эдгээр мөн чанаруудыг ухамсарласан сурагчид дэлхийн энх тайвныг тогтоож, хойч үедээ амар тайвныг өв болгон үлдээдэг “Энх тайвны элч, баатар, иргэн” болно.