Филиппин Улсын Минданао дахь HWPL байгууллагын энх тайвны төслүүд
Филиппин Улсаас энх тайван жинхэнэ утгаараа дэлхий даяар түгэн дэлгэрч байна
Энх тайван бол хойч үедээ үлдээх өв мөн
Энх тайван бол хойч үедээ үлдээх өв мөн
DPCW тунхаглагдахаас өмнө зарчмууд нь Бүгд Найрамдах Филиппин Улсын Минданао аралд хэрэгжиж байсан. Филиппиний засгийн газар болон Исламын шашинт Моро үндэстний бүлэглэлүүдийн хооронд 40 гаруй жил үргэлжилсэн, 120,000 гаруй хүний амь эрсэдсэн цэргийн зөрчилдөөнийг зогсоосны эцэст Минданао энхийн замаар алхаж эхэлсэн. DPCW тунхаглалын үндэс суурь болох “Дэлхийн энх тайвны тунхаглал”-ыг ашиглан Минданао энх тайвныг тогтоосон учир хууль эрх зүйгээр дамжуулан зөрчилдөөнийг амар тайван болгон өөрчилж болдог гэдэгт HWPL байгууллага бүрэн итгэсэн юм. Ингээд DPCW тунхаглалыг зарласнаас хойш Минданао нь DPCW тунхаглалыг бодитоор хэрэгжүүлэхэд манлайлан ажилласан. Минданаогийн засгийн газар болон шашны удирдагчид хэлэлцээд яс үндэс болон шашин хоорондын эвлэрэлд хүрсэн (DPCW тунхаглалын 5 ба 9 дүгээр бүлэг) бөгөөд иргэний нийгэм нь LP төслийг хэрэгжүүлж, Боловсролын Яам нь бүс нутагтаа энх тайвны боловсролыг нэвтрүүлж байна (DPCW тунхаглалын 10 дугаар бүлэг).
Иргэний энхийн гэрээ, иргэдийн шийдэмгий дуу хоолой
2014 оны 1 сарын 14-нд Генерал Сантос хотод Минданао дахь энх тайвны төлөөх иргэний энхийн гэрээ хийх ёслол болсон. HWPL байгууллага нь Дэлхийн Эмэгтэйчүүдийн энх тайвны нийгэмлэг (IWPG) болон Олон Улсын Залуучуудын энх тайвны нийгэмлэг (IPYG)-тэй хамтран зохион байгуулсан гарын үсэг зурах уг ёслолд улс төрчид, их сургуулийн багш нар, шашны удирдагчид, оюутнууд зэрэг 300 гаруй оршин суугчид оролцсон. Даваогийн хамба лам Фернандо Роблес Капелла болон Магинданао мужийн захирагч Эсмаэл Г.Мангудадату нар зөрчилдөөнийг зогсоож, энх тайвныг тогтооход хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурцгаасан.
Энэхүү гэрээг үзэглэснээс хойш HWPL байгууллага нь зөвхөн Минданао төдийгүй Филиппин Улс даяар харилцан ойлголцол, хүндэтгэл ба эв найрамдлын нийтлэг зарчимд тулгуурлан иргэдийн энх тайвны тухай ойлголтыг өсгөх зорилгоор энх тайвны хөдөлгөөнийг эхлүүлсэн. Түүнчлэн боловсрол, шашин шүтлэг, залуучууд, эмэгтэйчүүд зэрэг иргэний нийгмийн салбарууд зөрчилдөөн үүсгэж буй хүчин зүйлсийг зайлуулах, энх тайвны хөгжлийн үнэ цэнийг бататгах зорилгоор HWPL байгууллагын энх тайвны санаачилгуудад идэвхтэй оролцож байна.
1 сарын 24-ний өдрийг HWPL байгууллагын “Энх тайвны өдөр” болгон зарлаж, Минданаогийн энх тайвны гэрээнд гарын үсэг зурсан түүхэн өдөрт зориулж хөшөө босгосон бөгөөд Давао хотын музей ба нийтийн номын сан нь HWPL байгууллагын энх тайвны үйл ажиллагааг нийтэд танилцуулж байна. Бага сургуулиас их дээд сургууль хүртэлх сурагчид энх тайвны боловсролоор дамжуулан энх тайвны элч болон төлөвшиж, жил бүрийн 5 сарын 25-нд залуучууд, эмэгтэйчүүд энх тайвны алхалт хийж байна. Түүгээр ч зогсохгүй шашны удирдагчид судрын харьцуулалт хийх хэлэлцүүлгүүдийг тогтмол зохион байгуулдаг болсон.
Энх тайвны соёлыг түгээн дэлгэрүүлэх буюу DPCW тунхаглалын 10 дугаар бүлэг
DPCW тунхаглалын 10 дугаар бүлэгт заасны дагуу HWPL байгууллага нь энх тайвны соёлыг дэлгэрүүлж, энх тайвны үнэ цэнийг ойлгуулахын тулд Минданао дахь үйл ажиллагаандаа тогтвортой энх тайвныг бэхжүүлэх урт хугацааны бодлого баримталж байна. Олон улсын нийгэмлэгүүдийн тусламж, дэмжлэг, хүчин чармайлтууд дайны улмаас дахин саарахгүйн тулд HWPL байгууллага нь Минданао болон Филиппин даяар энх тайвны боловсрол, шашин хоорондын хэлэлцүүлгүүдээр дамжуулан олон нийтийн энх тайвны талаарх ойлголтыг бэхжүүлэхийг хичээж байна.

Минданао бол миний төрсөн нутаг. Энд амар амгалангийн гарц байхгүй гэж би бодож байсан.
Учир нь хүмүүс амар тайвныг тогтоохын оронд хүч хэрэглэхийг сонгож байсан.
И тэргүүн Филиппинд ирж, Минданаогийн Энх тайвны гэрээг зуучилсан учраас бид өнөөдөр энд Энх тайвны түүхэн өдрийг тэмдэглэж байна.
Кутавато ногоон орчин санаачилга (KGI)-ыг үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Данило Моксин