Гол Санаачлагууд
HWPL-Энх тайвны боловсрол
2016 онд HWPL байгууллага нь Минданао арал дахь Котабато мужийн их сургууль (хуучнаар Котабато Политехникийн их сургууль) зэрэг 70 сургуультай энх тайвны боловсролыг хэрэгжүүлэх зорилгоор Харилцан ойлголцлын санамж бичиг (MOU)-т гарын үсэг зурсан. Мөн 2018 онд Филиппин Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Дээд боловсролын хороо (CHED)-той их, дээд сургуулиудад энх тайвны боловсрол олгохоор Хамтран ажиллах гэрээ (MOA) байгуулсан. Ингэснээр 2019 онд CHED-ийн 1 тоот тушаал гарч, энх тайвны боловсролыг бүх дээд боловсролын сургалтын хөтөлбөрт оруулахаар баталсан. Тэд улсын их дээд сургуулиудад энх тайвны боловсролын сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлэх, орон нутгийн их сургуулиудад энх тайвны үйл ажиллагааг өргөжүүлэхээр хичээж байгаа тул энх тайвны талаарх ойлголт, ухамсар өсөж, улсын болон иргэний түвшинд хүчтэй нөлөө үзүүлэх болно.
HWPL байгууллагын Филиппин дэх салбар нь 2019 оноос 2024 оны 7 сар хүртэлх хугацаанд 9 MOA гэрээ байгуулснаар 59 их сургууль, 74 дунд сургууль, 5 цогцолбор сургууль, 151 ахлах сургууль, 1,434 бага сургуультай хамтран ажиллахаар тогтсон. Түүнчлэн тус салбар нь 19 удаа сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж, 2,921 энх тайвны боловсролын сургагч багшийг бэлтгэж, сургалтын хөтөлбөртөө HWPL Энх тайвны боловсролыг хэрэгжүүлдэг 482 сургуулиар дамжуулан 390,301 сурагчдад энх тайвны боловсролыг олгожээ.
▲Бага, дунд ангийн сурагчид HWPL Энх тайвны боловсролын сургалтын хөтөлбөрөөр хичээллэж байгаа нь
▲Филиппин Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Дээд боловсролын хороотой MOA гэрээнд гарын үсэг зурж байгаа нь (2018 оны 1 сарын 23, Филиппин Улсын Манила хот)
▲HWPL байгууллагын Энх тайвны академи болж томилогдож байгаа бөгөөд MOA гэрээнд гарын үсэг зурж байгаа нь (2016 оны 1 сарын 25, Котабато Политехникийн их сургууль, Филиппин Улс)