Энх тайвныг тогтоох хууль

Энх тайвныг тогтоох хууль
DPCW
ТҮҮХЭН ЧУХАЛ ҮЕ
ГОЛ САНААЧЛАГУУД

Энх тайвны төлөөх бидний үүрэг

Өнөөгийн нийгмийн асуудал, зөрчилдөөний шалтгаануудыг багасгаж, эв найртай зэрэгцэн оршихыг эрэлхийлэх нь хүн төрөлхтний үүрэг мөн.

Дэлхийн I, II дайны асар их хор хохирлыг амссаны эцэст дайнаас урьдчилан сэргийлэх, энх тайвныг тогтоох, олон улсын аюулгүй байдлыг хангах зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ) байгуулагдсан билээ. Тэр цагаас хойш энх тайвныг тогтоох олон улсын гэрээ, хэлэлцээрүүдийг боловсруулсаар ирсэн бөгөөд зэвсэгт мөргөлдөөн болон хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хориглох төдийгүй өдгөө хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатайг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. Гэсэн хэдий ч шашин хоорондын зөрчилдөөн, үндэстэн ястны ялгаварлал, зан заншлын гадуурхал зэрэг олон хүчин зүйл өнөөдөр ч мөн энх тайвны үйлсэд заналхийлсээр байна.

Иргэншил, яс үндэс, шашин шүтлэгээс үл хамааран амар тайвныг баталгаажуулж, нийт иргэдийн өдөр тутмын амьдралыг хамгаалах хууль эрх зүйн цогц шийдлийг бий болгохын тулд олон улc ажиллах хэрэгтэй. Дотооддоо болон олон улсын түвшинд энх тайвныг баталгаажуулж, сахин хамгаалах эрх зүйн тогтоол бий болгосноор амар амгалан эх дэлхийтэй золгох болно.

HWPL байгууллага нь тогтвортой энх тайвныг бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор 10 бүлэг, 38 зүйл бүхий “Дайныг зогсоож, Энх тайвныг тогтоох тунхаглал” (DPCW)-ыг үндэслэн энх тайвны үйл ажиллагааг явуулж байна.

“Дайныг зогсоож, Энх тайвныг тогтоох тунхаглал” (DPCW) гэж юу вэ?

2016 оны 3 сарын 14-ний өдөр HWPL байгууллага нь 15 орны олон улсын мэргэжлийн хуульчдын бүрэлдэхүүнтэйгээр “Дайныг зогсоож, Энх тайвныг тогтоох тунхаглал” (DPCW)-ыг боловсруулж тунхагласан. 10 бүлэг, 38 зүйлээс бүрдсэн энэхүү тунхаглалын гол зорилго бол НҮБ-ыг анх үүсгэн байгуулахад үндэс суурь нь болсон мөн чанарыг сэргээж, дэлхийд баримталж буй нийтлэг үнэ цэнийг хөгжүүлэх замаар тогтвортой энх тайвныг бий болгоход оршино. DPCW тунхаглал нь зөрчилдөөнөөс урьдчилан сэргийлэх, шийдвэрлэх, амар тайван нийгмийг тогтвортой сахин хамгаалах зарчим, арга барилыг агуулсан байдаг.

DPCW тунхаглалын арван бүлэг нь гурван чухал үнэт зүйлээс бүрдэнэ

Нэгдүгээрт, зөрчилдөөнөөс урьдчилан сэргийлэх (1-5 дугаар бүлэг)

Улс орнуудыг цэргийн хүчин чадлаа бууруулах, дайны зэвсгүүдээ аажмаар хорогдуулах, зэвсэг үйлдвэрлэлийн байгууламжуудаа хүн төрөлхтний хөгжил цэцэглэлтэд тустай байгууламж болгон өөрчлөх, ард түмний тэгш эрх ба өөрийгөө тодорхойлох зарчмыг хүндэтгэх үндсэн дээр найрсаг харилцааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг уриалж байна.

Хоёрдугаарт, зөрчилдөөнийг шийдвэрлэх (6-7 дугаар бүлэг)

Дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад олон улсын хяналтын байгууллагуудын гүйцэтгэх үүргийг бататгаж, маргааныг энхийн замаар шийдвэрлэх арга хэрэгсэл болгон хөндлөнгөөс шүүх, зуучлах, эвлэрүүлэхийг уриалж байна.

Гуравдугаарт, энх тайвныг сахин хамгаалах (8-10 дугаар бүлэг)

Олон улсад энх тайван тогтсоны дараа энх тайвныг сахин хамгаалах зарчим ба үйл ажиллагаанд анхаарал хандуулах