Гол Санаачлагууд

ЭНХ ТАЙВНЫ ГЭРЭЭ
HWPL ЭНХ ТАЙВНЫ ХӨШӨӨ ДУРСГАЛУУД
ҮЗЭСГЭЛЭН
ЭНХ ТАЙВНЫ БОЛОВСРОЛ
СУДРЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Энх тайвны төлөөх шашнуудын эв нэгдэл, судрын харьцуулалт “Судрын хэлэлцүүлэг”

Филиппиний Манила хотод 2014 оны 11 сараас хойш Судрын хэлэлцүүлгийг 3 газарт зохион байгуулж байгаа бөгөөд 2022 оны 2 сарын байдлаар нийт 215 шашны хэлэлцүүлэг, семинар зохион байгуулсан. Ковид-19 цар тахлын үед ч шашин хоорондын яриа хэлэлцээр үргэлжилсэн бөгөөд 2022 оны 2 сар гэхэд нийт 1,016 бие даасан цахим хэлэлцүүлгийг зохион байгуулсан.

Эдгээр шашин хоорондын яриа хэлэлцээг “Шашны энх тайвны академи” гэдэг эрдэм шинжилгээний үндэстэй, Ислам, Христ, Хинду шашны үзэл баримтлалтай лекцүүдээр баталгаажуулсан. Таван сар гаруйн хугацаанд шашин бүрийн удирдагчид болон сүсэгтнүүд хамтдаа сууж, бие биеийнхээ судрыг судалсан. Энэхүү академийн үйл ажиллагааны үр дүнд Христ болон Хинду шашны удирдагчдын хооронд Харилцан ойлголцлын санамж бичиг (MOU)-т гарын үсэг зурж, бие биеийнхээ судраас илүү гүнзгий суралцахаа амласан. Хамтдаа сурч, хөгжихийн тулд өөр өөр урсгалын 281 пастор MOU санамж бичигт гарын үсэг зурсан. Ийнхүү Минданаогаас эхэлсэн энх тайвны хүсэл эрмэлзэл одоо Филиппин Улсын өнцөг булан бүрт энх тайвны сайн үр жимс болон үр дүнгээ өгч байна.

“Би 23 жилийн турш Исламын шашинд итгэж ирсэн бөгөөд (судраас) алан хядлага (терроризм)-ын тухай ямар ч сургаал олж чадаагүй. Исламын шашинд алан хядлагын тухай байдаггүй бөгөөд өнөөгийн бидэнд тулгарч буй асуудлууд бол улс төрийн сөрөг үр дагавар гэж би боддог. Энэ бол хоорондоо ярилцдаггүйгээс болж үүссэн зөрчил, маргаан учраас бид бүгдээрээ HWPL байгууллагын хийдэг Судрын хэлэлцүүлгийг хийж ярилцсанаар өнөөгийн нөхцөл байдлыг өөрчлөх ёстой. Энэ бол шашны удирдагчдын нэн тэргүүнд хийх үүрэг бөгөөд хоорондоо ярилцаад, харилцан ойлголцох ёстой.”

Филиппиний Ислам судлалын нийгэмлэг (ISCAG)-ийн захирал Роберто Магбануа Мата