Шашны эв нэгдэл

Шашны эв нэгдэл
Түүхэн чухал үе
Гол санаачилгууд

1. Судрын хэлэлцүүлэг

Судрын хэлэлцүүлэг нь янз бүрийн шашны удирдагчид болон шашинтнуудын өөр өөрсдийн судрын талаар ярилцахаар тогтмол цугладаг уулзалт юм. Судрын харьцуулсан хэлэлцүүлэг нь оролцогчдод илүү гүн гүнзгий, харилцан ойлголцсон ярилцлага өрнүүлэх, шашны эв нэгдэл, хамтын ажиллагааг хэрхэн бий болгох талаар санал бодлоо чөлөөтэй хуваалцах, илүү нээлттэй байх арга зам юм. Эдгээр хэлэлцүүлэг, уулзалтуудын гол зорилго нь итгэж болох судруудыг олж мэдээд, түүгээр дамжуулан шашин хооронд амар тайвныг жинхэнэ утгаар нь тогтооход чиглэдэг. 2024 оны 3-р сарын байдлаар дэлхийн 131 улсын 285 хотод Судрын хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна. Тус хэлэлцүүлгүүдэд оролцсоноор шашны удирдагчид биелүүлэх ёстой үүргийнхээ талаар бүрэн ойлголттой болж, энх тайвныг тогтоох тодорхой арга замуудыг эрэлхийлж, шашны зөрчилдөөн гарахаас урьдчилан сэргийлэхийг хичээж байна.
Судрын хэлэлцүүлэг нь шашны үл ойлголцлоос үүдэлтэй маргааныг шийдвэрлэх замаар амар тайван ертөнцийг бий болгоход идэвхтэй хувь нэмэр оруулж, шашны бүрийн судар сургаал, хэм хэмжээ, энх тайвны тухай ойлголтыг илүү гүнзгий таньж мэдэхэд дэмжлэг үзүүлдэг.

Судрын хэлэлцүүлгийн явц

2. HWPL байгууллагын Залуу шашинтуудын энх тайвны дадлага өдөрлөг

HWPL байгууллагын Залуу шашинтуудын энх тайвны дадлага өдөрлөг нь дэлхийн өнцөг булан бүрд байгаа залуучууд, тэр дундаа залуучуудын байгууллагын гишүүдийн дунд шашин, соёлын солилцоо хийх боломжийг олгох замаар зөрчилдөөнийг энхийн замаар шийдвэрлэхэд залуучууд гол үүргийг гүйцэтгэхэд чиглэж тэднийг төлөвшүүлэн, чадварыг нь дээшлүүлэх зорилготой санаачилга юм. Тус дадлага өдөрлөгт ирсэн хүмүүс олон янзын соёл иргэншил, шашин шүтлэгтэй танилцаж, даян дэлхийд энх тайвныг тогтоохын тулд шашны нийгэмлэгүүд хэрхэн ажиллах ёстойг олж мэддэг. 2024 оны 3-р сарын байдлаар энх тайвны дадлага өдөрлөг 32 улсад 61 удаа зохион байгуулагдаад байна. Тус арга хэмжээнд оролцсоноор дэлхийн шашны түүхийг судлах, өөр шашин шүтлэгийг өөрийн биеэр мэдрэх, шашны гаралтай зөрчилдөөнийг үндсээр нь шийдвэрлэх арга замыг хайж олох зэрэг янз бүрийн хөтөлбөрөөр дамжуулан шашны талаарх үзэл бодлоо өргөжүүлэх боломжтой юм.

3. Шашны удирдагчдын нээлттэй хэлэлцүүлэг

Шашны удирдагчдын нээлттэй хэлэлцүүлгийг эв нэгдэл, харилцаа холбоог дэмжих зорилгоор БНСУ дахь Христийн шашныханд тогтмол зохион байгуулдаг. Хэлэлцүүлгээр дамжуулан Библи хэмээх нэг судрыг уншдаг, олон янзын урсгалын Христэд итгэгчид Библийн тайлбар бүрийг судлан, бие биеэ илүү сайн ойлгох боломжтой болдог. Олон урсгалын пасторууд илтгэгчээр оролцон харилцан яриа өрнүүлж, тодорхой сэдвийг хэлэлцдэг тул сонсогчид урсгал бүрийн тайлбарыг нэг дороос сонсох боломжтой болдог. Нээлттэй хэлэлцүүлэг 2018 оны 1 сард эхэлснээс хойш 1,443 удаа (2024 оны 3-р сарын байдлаар) зохиогдсон бөгөөд Өмнөд Солонгос дахь Христийн шашны удирдагчид хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож байна.

4. Олон улсын шашны энх тайвны академи (IRPA)

Шашны тэргүүнүүд Судрын хэлэлцүүлэгт оролцсоноор нээлттэй зүрх сэтгэлээр харилцан яриа өрнүүлж, өөр бусад шашны философи, соёлын ялгаатай байдлыг ойлгон хүлээн авах, тэдгээрийг өөрийн биеэр туршиж мэдрэх боломж олддог.

Үүнээс улбаалаад шашны тэргүүнүүд судруудын харьцуулсан мэдлэгийг илүү гүн гүнзгий түвшинд суралцах боломжтой шинэ платформ хэрэгтэй байгаа талаар санал дэвшүүлэх болсон. Тиймээс “Олон улсын шашны энх тайвны академи (IRPA)” хэмээх судрын харьцуулсан сургалтын платформ нээгдсэн юм. Олон улсын шашны энх тайвны академи бол нэр хүндтэй шашны тэргүүнүүд болон шашин судлаачдын тухайн шашных нь судар, түүний гол онол, сургаалуудын талаарх лекцийг хүлээн авч сонсдог академик хөтөлбөр юм.

Энэхүү платформоор дамжуулан шашинтнууд өөр бусад шашны талаар илүү тод томруун ойлголт, мэдлэгийг олж авах боломжтой байдаг. Түүнчлэн энэхүү платформ нь шашны тэргүүнүүд бусад шашны талаар судлах соёлыг бий болгож, шашин хоорондын зөрчилдөөнийг арилгахад хувь нэмэр оруулж байна.

2023 оны 7-р сар IRPA-1-т 108 улсын 1388 шашинтан оролцов
2024 оны 3-р сар IRPA-2-т 96 улсын 1456 шашинтан оролцов