Гол Санаачлагууд

ЭНХ ТАЙВНЫ ГЭРЭЭ
HWPL ЭНХ ТАЙВНЫ ХӨШӨӨ ДУРСГАЛУУД
ҮЗЭСГЭЛЭН
ЭНХ ТАЙВНЫ БОЛОВСРОЛ
СУДРЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

HWPL-Энх тайвны боловсрол

2016 онд HWPL байгууллага нь Минданао арал дахь Котабато мужийн их сургууль (хуучнаар Котабато Политехникийн их сургууль) зэрэг 70 сургуультай энх тайвны боловсролыг хэрэгжүүлэх зорилгоор Харилцан ойлголцлын санамж бичиг (MOU)-т гарын үсэг зурсан. Мөн 2018 онд Филиппин Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Дээд боловсролын хороо (CHED)-той их, дээд сургуулиудад энх тайвны боловсрол олгохоор Хамтран ажиллах гэрээ (MOA) байгуулсан. Ингэснээр 2019 онд CHED-ийн 1 тоот тушаал гарч, энх тайвны боловсролыг бүх дээд боловсролын сургалтын хөтөлбөрт оруулахаар баталсан. Тэд улсын их дээд сургуулиудад энх тайвны боловсролын сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлэх, орон нутгийн их сургуулиудад энх тайвны үйл ажиллагааг өргөжүүлэхээр хичээж байгаа тул энх тайвны талаарх ойлголт, ухамсар өсөж, улсын болон иргэний түвшинд хүчтэй нөлөө үзүүлэх болно.

HWPL байгууллагын Филиппин дэх салбар нь 2019 оноос 2022 оны 2 сар хүртэлх хугацаанд 4 MOA гэрээ байгуулснаар 59 их сургууль, 1 дунд сургууль, 13 бага сургуультай хамтран ажиллахаар тогтсон. Түүнчлэн тус салбар нь 11 сургалтын хөтөлбөрийг зохион байгуулж, 2279 энх тайвны сурган хүмүүжүүлэгчийг бэлтгэж, сургалтын хөтөлбөртөө HWPL энх тайвны боловсролыг хэрэгжүүлдэг 36 сургуулиар дамжуулан 230,000 гаруй сурагчдад энх тайвны боловсрол олгох ажлыг зохион байгуулсан.

▲Бага, дунд ангийн сурагчид HWPL Энх тайвны боловсролын сургалтын хөтөлбөрөөр хичээллэж байгаа нь

▲Филиппин Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Дээд боловсролын хороотой MOA гэрээнд гарын үсэг зурж байгаа нь (2018 оны 1 сарын 23, Филиппин Улсын Манила хот)

▲HWPL байгууллагын Энх тайвны академи болж томилогдож байгаа бөгөөд MOA гэрээнд гарын үсэг зурж байгаа нь (2016 оны 1 сарын 25, Котабато Политехникийн их сургууль, Филиппин Улс)