Гол Санаачлагууд
HWPL ЭНХ ТАЙВНЫ ХӨШӨӨ ДУРСГАЛУУД
Магинданао мужийн Булуан дахь Энх тайвны хөшөө
Магинданао мужийн Булуан дахь Энх тайвны хөшөө
Минданао арлын ард түмэн 2015 оны 1 сарын 24-ний өдрийг “HWPL Энх тайвны өдөр” болгон тэмдэглэж, энх тайвны хөшөөний нээлтийг хийсэн. Энх тайван хэрэгжсэнийг бэлгэдсэн уг хөшөөний нээлтийн ёслолд Филиппиний засгийн газар болон MILF хоорондын энхийн хэлэлцээг тэргүүлсэн Мириам Коронел-Феррер, Мохогер Икбал, Магинданао мужийн захирагч Эсмаэл Мангудадату болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Энх тайвны хөгжлийн зөвлөх байгууллага (OPAPP)-ын албаны хүмүүс оролцсон.
Султан Кударат дахь MILF-ийн Дарапанан хуаранд босгосон “Дэлхийн энх тайвны тунхаглалын хөшөө”
Султан Кударат дахь MILF-ийн Дарапанан хуаранд босгосон “Дэлхийн энх тайвны тунхаглалын хөшөө”
2016 оны 1 сарын 24-ний өдөр Минданаогийн Энх тайвны гэрээ байгуулсны 2 дахь жилийн ойг тэмдэглэх ёслолд Исламын Моро үндэстнийг чөлөөлөх фронт (MILF)-ын удирдагч Ахуд Ибрахим (одоо Исламын шашинт Минданаогийн Бангсаморо өөртөө засах автономит бүс (BARMM)-ийн ерөнхий сайд) 1 сарын 24-ний өдрийг “HWPL Энх тайвны өдөр” болгон зарлаж, Султан Кударат дахь MILF-ийн Дарапанан хуаранд “Дэлхийн энх тайвны тунхаглалын хөшөө”-г босгосон. MILF-ийн хуаран дотор босгосон энэхүү хөшөө нь Минданаод энх тайвныг тогтоохын төлөө зэвсэгт мөргөлдөөнөө зогсоосон Филиппинчүүдийн хичээл зүтгэл, хүчин чармайлтын үр дүнг илэрхийлсэн юм.
MILF-ийн удирдагч Ахуд Ибрахим
“HWPL байгууллагын ерөнхийлөгч И Ман Хыд өгсөн, энх тайвны бэлгэдэл болсон бэлэг бол Минданаогийн дайныг зогсоохыг бид чин сэтгэлээсээ хүсэж байгааг илэрхийлсэн бэлэг юм. Засгийн газартай байгуулсан бидний гэрээнд MILF-ийн хуарангуудыг хүн төрөлхтөнд тустай өдөр тутамд хэрэгтэй иргэний нийгэмлэг болгон хувиргах тухай заалт байдаг бөгөөд одоогоор бид зэвсгүүдээ хураалгаад, хуарангуудаа татан буулгах үйл явцыг эхлүүлсэн. Бангсаморогийн үндсэн хууль (BOL) батлагдах үед гэрээнд заасны дагуу бид бүх зэвсгээ тушаагаад дахин ашиглахааргүй болгоно. Энэ нь дахиж дайн болохгүй гэсэн үг. Улмаар цэргийн хуарангууд ард иргэдэд ээлтэй, үр бүтээлтэй хамтын нийгэмлэг болж хувирна. Манай дайчид өөрсдийн амьжиргаагаа залгуулж, амар тайван амьдрахад анхаарлаа хандуулна. Мөн бусад хуарангууддаа энх тайвны хөшөө босгох болно.”
Минданао арлын Котабато хотын Багуа эх Барангай дахь Энх тайвны хөшөө
Минданао арлын Котабато хотын Багуа эх Барангай дахь Энх тайвны хөшөө
2021 оны 7 сарын 19-нд гурав дахь Энх тайвны хөшөөг Минданао дахь Котабато хотын Багуа эх Барангай дахь Христийн болон Исламын шашинтнуудын нийгэмлэгт босгов. MILF-ийн дайчдаас бүрдсэн тус нийгэмлэг нь энх тайвны төлөөх шилжилтийн үйл явцад идэвхтэй оролцсон бөгөөд энэхүү энхийн хөшөөг тэдний сайн дураараа хураалгасан зэвсгүүдийг хайлуулж хийсэн юм. Нэгэн цагт дайны талбарт олон хүний амийг авч одсон эдгээр зэвсгүүд одоо энх тайвны хөшөө болж, хүмүүсийн зүрх сэтгэлд амар амгалангийн найдварыг гэрэлтүүлэх болно.
Илокос Норте мужийн Динграс, Барангай Фоз хот дахь Энх тайвны хөшөө
Илокос Норте мужийн Динграс, Барангай Фоз хот дахь Энх тайвны хөшөө
Филиппин дэх Энх тайвны дөрөв дэх хөшөөг 2022 оны 1 сарын 24-нд Лузон арал дахь Илокос Норте мужийн Динграс, Барангай Фоз хотод босгосон. Энэхүү хөшөөг энх тайвны боловсролоос санаа авсан сурагчид, эцэг эхчүүд, болон өөрсдийн чадлаараа хувь нэмрээ оруулсан нутгийн иргэдийн оролцоотойгоор барьж дуусгасан юм.
Филиппин Улсын Синилоны нэгдсэн үндэсний ахлах сургууль дахь Энх тайвны хөшөө
Филиппин Улсын Синилоны нэгдсэн үндэсний ахлах сургууль дахь Энх тайвны хөшөө
Синилоны нэгдсэн үндэсний ахлах сургуульд босгосон Энх тайвны тав дахь хөшөөний нээлтийг 2022 оны 2 сарын 21-нд хийсэн. Энэхүү хөшөөг засгийн газар, сургуулийн багш нар, иргэдтэй хамтран барьсан бөгөөд Филиппиний сургуулийн хотхонд барьсан анхны энх тайвны хөшөө юм. HWPL Энх тайвны хөшөө нь сурагчдад энх тайвны үнэ цэнийг үеийн үед сануулах болно.
Төв Лузон мужийн их сургууль дахь Энх тайвны хөшөө
Төв Лузон мужийн их сургууль дахь Энх тайвны хөшөө
Зургаа дахь Энх тайвны хөшөөг 2022 оны 7 сарын 15-нд Төв Лузон мужийн их сургууль (CLSU)-д босгосон. Энэхүү хөшөөгөөр дамжуулан бүх дайн, мөргөлдөөнийг эцэс болгож чадах энх тайвны боловсролын эрхэм чанарыг дурсах юм. Энэ нь CLSU их сургуулийнхны 10 бүлэг, 38 зүйл бүхий Дайныг зогсоож, Энх тайвныг тогтоох тунхаглал (DPCW)-ыг хэрэгжүүлэх чин сэтгэл, хүсэл зорилго, тууштай байдлыг илэрхийлсэн мөнхийн бэлгэ тэмдэг болсон билээ.
Энэхүү хөшөөний дэргэд Дэлхийн энх тайвны тунхаглалын хөшөө ба CLSU их сургуулийн хөшөө байгаа нь хүн төрөлхтнийг хайрлах хайрыг болон энх тайвны элч болж энх тайвныг хөхүүлэн дэмжих үүрэг, хариуцлагыг илэрхийлдэг. Мөн нөгөө талд нь Филиппин Улсын Дээд боловсролын хороо (CHED)-ны гишүүн Доктор Рональд Л.Адаматын үүсгэн байгуулсан Энх тайвны төлөөх сайн дурын ажилтнууд (VIP)-ын хөшөө байгаа бөгөөд “Энх тайван нэг үндэстнийг байгуулж, нэг ирээдүйг бүтээдэг” гэсэн VIP-ийн уриаг сийлсэн байдаг.
Филиппиний Худалдааны Тэнгисийн Академи (PMMA) дахь Энх тайвны хөшөө
Филиппиний Худалдааны Тэнгисийн Академи (PMMA) дахь Энх тайвны хөшөө
2022 оны 8-р сарын 15-нд Филиппиний Худалдааны Тэнгисийн Академид (PMMA) Энх тайвны долоо дахь хөшөөний нээлт болов. Филиппиний Дээд боловсролын хороо (CHED), Энх тайвны төлөөх сайн дурын хүмүүс (VIP), HWPL, PMMA зэрэг байгууллагуудын хамтын хүчин чармайлтаар Филиппин дэх далайн боловсролын байгууллагад зориулсан энэхүү энх тайвны анхны хөшөөг оюутны хотхонд барьжээ.
PMMA-ийн Эрдэм шинжилгээ, бэлтгэл сургуулилт хариуцсан туслах захирал, ахмад Рейнальдо М.Сабай хэлэхдээ, “Энэхүү хөшөө нь “Энх тайван энд байна”, “Хүн бүр энх тайвны элч байх ёстой” гэдгийг өдөр бүр сануулах болно” гэжээ.
Хөшөөний нээлтийн ёслолын оролцогчид, оюутан сонсогчид болон хүндэт зочид энх тайвны алхалтад оролцсоны дараа энх тайвны хөшөөг нээн, тууз хайчлах ёслолыг үйлдсэн. Хөшөөг нээх мөчид оролцогчид энх тайван, эв найрамдлыг бэлгэдэн лаа асааж, бөмбөлөг хөөргөв. Энэ өдөр PMMA болон HWPL байгууллага энх тайвны боловсролын төслүүдэд цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллахаар Хамтын ажиллагааны санамж бичиг (MOU)-т гарын үсэг зурж, хамтын түншлэл байгуулав.
Филиппиний Зүүн Самарын Улсын Их Сургууль (ESSU) дахь Энх тайвны хөшөө
Филиппиний Зүүн Самарын Улсын Их Сургууль (ESSU) дахь Энх тайвны хөшөө
2022 оны 9-р сарын 8-нд Филиппиний Зүүн Самарын Улсын Их Сургуульд (ESSU) найм дахь энх тайвны хөшөөний нээлт болов. Энэхүү энх тайвны хөшөө нь HWPL-ийн Филиппин дэх салбар, ESSU болон Филиппиний Дээд боловсролын хорооны (CHED) төлөөлөгч доктор Рональд Адаматын үүсгэн байгуулсан Энх тайвны төлөөх сайн дурын хүмүүс (VIP) ТББ-ын хамтарсан төсөл юм.
2018 онд үзэглэсэн CHED болон HWPL байгууллагын хоорондын хамтын ажиллагааны гэрээний үр дүнд доктор Адамат Филиппиний Дээд боловсролын хорооны тушаалын төслийг боловсруулж, улсын их, дээд сургуулиудад энх тайвны боловсролыг дээд боловсролын сургалтын хөтөлбөртөө тусган, интеграц хийх үүрэг даалгавар өгсөн юм.
Дон Хонорио Вентура технологийн улсын их сургууль дахь Энх тайвны хөшөө
Дон Хонорио Вентура технологийн улсын их сургууль дахь Энх тайвны хөшөө
2022 оны 9-р сарын 13-нд Дон Хонорио Вентура Технологийн Улсын Их Сургуульд (DHVTSU) ес дэх энх тайвны хөшөөний нээлт боллоо. Тус сургууль нь Филиппинд энх тайвны хөшөө босгосон анхны дээд боловсролын байгууллага юм.
Энэхүү энх тайвны хөшөө нь Төв Лузон Улсын Их Сургууль (CLSU), HWPL болон Филиппиний Дээд боловсролын хорооны (CHED) төлөөлөгч Рональд Л.Адаматын үүсгэн байгуулсан Энх тайвны төлөөх сайн дурын хүмүүс (VIP) ТББ-ын хамтын хүчин чармайлтаар боссон билээ. Доктор Адамат 2022 оны 2-р сард Синилоан цогцолбор ахлах сургууль дахь Энх тайвны хөшөөний нээлтийн ёслол дээр хэлэхдээ энх тайвны үйл хэргийн төлөө түүний хариуцдаг бүх улсын их, дээд сургууль, коллеж дээр энх тайвны хөшөө босгоно гэж мэдэгдсэн.
Булакан Хөдөө Аж Ахуйн Улсын Их Сургууль – HWPL – VIP Энх тайвны хөшөө
Булакан Хөдөө Аж Ахуйн Улсын Их Сургууль - HWPL - VIP Энх тайвны хөшөө
2022 оны 12-р сарын 1-нд Филиппиний Дээд Боловсролын Хороо (CHED), Энх тайвны төлөөх сайн дурын хүмүүс (VIP), HWPL байгууллага болон Булакан Хөдөө Аж Ахуйн Улсын Их Сургууль (BASC)-ийн хамтын төслөөр Булакан Хөдөө Аж Ахуйн Улсын Их Сургууль (BASC) дээр энх тайвны хөшөө босч, нээлтийн ёслол болов.
BASC нь энэхүү хөшөөгөөр дамжуулан багш, оюутнуудыг оюутны хотхон болоод ажлын байран дээр ч энх тайвны элч болгон төлөвшүүлэхээ амлажээ. Хөшөөний нээлтийн арга хэмжээ нь ерөөл унших, мөн албаны гол хүмүүсийн тууз хайчлах ёслолоос бүрдсэн юм. Мөн энэ өдөр BASC Энх тайвны клубын ажилтнуудын тангараг өргөх ёслол болсон. BASC нь энх тайвны хөшөө байгуулсан улсын их сургууль, коллежиудын дундаас Энх тайвны клуб байгуулсан анхны сургууль болсон билээ.
Филиппиний Манила хотын Малате дүүргийн Асунсион Плаза дахь Энх тайвны хөшөө
Филиппиний Манила хотын Малате дүүргийн Асунсион Плаза дахь Энх тайвны хөшөө
2023 оны 1-р сард Манилагийн Малате дүүргийн Асунсион Плазад дайныг зогсоож, энх тайвныг сахиулах үйлсийг дэмжсэн HWPL-ийн 11 дэх Энх тайвны хөшөөний нээлтийн ёслол болов. Энэхүү энх тайвны хөшөө нь улсын төв нийслэлд босгосон анхны энх тайвны хөшөө юм.
Энэхүү төслийг Манила Метро Ротари Клуб (RCMM) HWPL-тэй хамтран санаачилсан билээ. 2021 онд түншлэл байгуулснаас хойш уг хоёр байгууллага Филиппинд тогтвортой энх тайвныг цогцлоохын төлөөх олон төрлийн энх тайвны үйл ажиллагаа, сайн дурын төслүүдийг хамтран хэрэгжүүлж байна.