Гол Санаачлагууд

ЭНХ ТАЙВНЫ ГЭРЭЭ
HWPL ЭНХ ТАЙВНЫ ХӨШӨӨ ДУРСГАЛУУД
ҮЗЭСГЭЛЭН
ЭНХ ТАЙВНЫ БОЛОВСРОЛ
СУДРЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Иргэний энх тайвны гэрээ ба HWPL байгууллагын Энх тайвны өдөр

2014 оны 1 сарын 14-нд Генерал Сантос хотод Минданао дахь энх тайвны төлөөх иргэний энхийн гэрээ хийх ёслол болсон. HWPL байгууллага нь өөрийн салбар байгууллага болох Олон Улсын Залуучуудын энх тайвны нийгэмлэг (IPYG) болон хамтрагч байгууллага болох Дэлхийн Эмэгтэйчүүдийн энх тайвны нийгэмлэг (IWPG)-тэй хамтран зохион байгуулсан гарын үсэг зурах уг ёслолд улс төрчид, их сургуулийн багш нар, шашны удирдагчид, оюутнууд зэрэг 300 гаруй оршин суугчид оролцсон. Даваогийн хамба лам Фернандо Роблес Капелла болон Магинданао мужийн захирагч Эсмаэл Г.Мангудадату нар зөрчилдөөнийг зогсоож, энх тайвныг тогтооход хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурцгаасан.

HWPL байгууллагын зуучилсан Минданаогийн энх тайвны гэрээ нь энх тайвны тухай ойлголт ухамсрыг дээшлүүлж, иргэний нийгэмд төвлөрсөн арга хэмжээ авахыг баримталдаг. Тиймээс HWPL байгууллага нь одоогоор иргэний нийгэмд төвлөрсөн үйл ажиллагаа явуулж, энх тайвны үндэс суурийг тавьж байгаа бөгөөд зөрчилдөөний халуун цэг дээр амьдарч байсан Минданаогийн орон нутгийн иргэдэд тогтвортой энх тайвныг бий болгохын тулд олон улсын нийгэмлэгтэй хамтран ажиллахад анхаарлаа хандуулж байна.

Минданаогийн энх тайвны гэрээнд гарын үсэг зурсан 2014 оны 1 сарын 24-ний өдрийг Магинданао мужийн засаг захиргаа болон Исламын Моро үндэстнийг чөлөөлөх фронт (MILF)-ын удирдлага “HWPL Энх тайвны өдөр” болгон зарласан. “HWPL Энх тайвны өдөр”-ийг Минданао аралд жил бүр 1 сарын 24-нд тэмдэглэдэг.

“2021 онд би Дээд боловсролын хороо (CHED)-гоор дамжуулан Ерөнхийлөгч Родриго Дутертед 1 сарын 24-ний өдрийг Үндэсний энх тайвны өдөр хэмээн тэмдэглэлт өдөр болгон зарлах хүсэлт гаргасан. CHED-ийн удирдлага Ерөнхийлөгч Дутертед энэ өдрийг Үндэсний энх тайвны өдөр болгон зарлахыг ятгаж, хувийн хэвшил болон төрийн бүх байгууллага энх тайвны үйл ажиллагаа, арга хэмжээ, ёслолоор дамжуулан энх тайвны баяр болгон тэмдэглэхийг уриалсан.”

Дээд боловсролын хороо (CHED)-ны гишүүн Доктор Рональд Адамат