HWPL байгууллагын тухай

БИДНИЙ ТУХАЙ

Тэнгэрийн соёл, Дэлхийн энх тайван, Гэрлийн сэргээлт (HWPL) байгууллага нь дайныг зогсоож, энх тайвныг тогтоох зорилгоор байгуулагдсан олон улсын энх тайвны төрийн бус байгууллага юм.

HWPL байгууллага нь БНСУ-ын Сөүл хотын захиргаанд бүртгэлтэй төрийн бус байгууллага бөгөөд НҮБ-ын Глобал харилцаа холбооны хэлтэс (DGC хуучнаар DPI)-тэй хамтран ажиллахаас гадна НҮБ-ын Эдийн засаг, Нийгмийн Зөвлөл (ECOSOC)-д “Тусгай зөвлөх” статустайгаар үйл ажиллагаа явуулдаг. HWPL байгууллага нь “Дэлхийн энх тайвны тунхаглал”-ын үзэл санааны дагуу энх тайвны соёлоор дамжуулан энх тайвныг тогтоох, ард иргэдийг соён гэгээрүүлэх зорилготойгоор дэлхий даяар үйл ажиллагаа явуулж байна.

HWPL байгууллага нь хамтрагч байгууллага болох Олон улсын эмэгтэйчүүдийн энх тайвны нийгэмлэг (IWPG) болон харьяа байгууллага болох Олон улсын залуучуудын энх тайвны нийгэмлэг (IPYG)-тэй хамтран үндэс угсаа, ёс заншил, үзэл суртлыг үл хамааран олон улсын энх тайвны хөдөлгөөнийг түүчээлж байгаа бөгөөд уг хөдөлгөөнд дэлхийн бүхий л салбарын удирдагчид манлайлан оролцож байна. Түүнчлэн бид хэлэлцүүлгүүд, боловсрол, сайн дурын ажил, кампанит ажлууд гэх мэт олон янзын үйл ажиллагаагаар дамжуулан энх тайвны соёлыг түгээн дэлгэрүүлэх замаар НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудад хувь нэмэр оруулахыг эрмэлздэг.

HWPL байгууллагын энх тайвны үйл ажиллагаа нь ирээдүй хойч үед маань тогтвортой энх тайван тогтож баталгаажих хүртэл үргэлжлэх болно.

БИДНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА

HWPL энх тайвныг амлаж, амлалтынхаа дагуу хэрэгжүүлж байна.

2013 онд HWPL байгууллага нь “Дэлхийн энх тайвны тунхаглал”-аараа дамжуулан дайныг зогсоож, энх тайвныг тогтоохын тулд олон улсын эрх зүйн шинэ баримт бичиг шаардлагатай байгааг тунхаглав. 2014 оны Дэлхийн энх тайвны дээд хэмжээний чуулганы үеэр дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хууль эрх зүй, улс төрийн удирдагчид уг баримт бичгийг боловсруулах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан юм. Жил хагасын дотор буюу 2016 оны 3-р сарын 14-нд “Дайныг зогсоож, энх тайвныг тогтоох тунхаглал” (DPCW) тунхаглагдсан бөгөөд HWPL байгууллага нь DPCW тунхаглалыг олон улсын хууль болгон батлуулахаар идэвхтэй ажиллаж байна.

Энх тайвны үйл ажиллагааны цар хүрээ

HWPL байгууллага нь DPCW тунхаглалыг олон улсын түвшинд батлахын тулд улс орнуудын засгийн газар, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Дэлгэрэнгүй

Дэлхийн иргэдийн эв санааны нэгдэл

HWPL байгууллага дэлхийн өнцөг булан бүрд байгаа иргэдтэй эв санаа нэгдэн энх тайвны үйл ажиллагааг хамтран явуулж байна.

Дэлгэрэнгүй

Шашин хоорондын эв найрамдал

HWPL байгууллага нь шашин хоорондын зөрчилдөөнөөс урьдчилан сэргийлэхийн тулд шашин хоорондын эв найрамдлыг дэмжин ажилладаг.

Дэлгэрэнгүй

Энх тайвны соёл

HWPL байгууллага нь DPCW тунхаглалын үндсэн зарчмын нэг болох энх тайвны соёлыг түгээн дэлгэрүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байна.

Дэлгэрэнгүй
БИДНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА

HWPL байгууллага энх тайвныг тогтоохоо амлаж байгаа бөгөөд амлалтынхаа дагуу үйлдэж байна.

2013 онд HWPL байгууллага нь дайныг зогсоож, энх тайвныг тогтоохын тулд шаардагдаж буй олон улсын эрх зүйн шинэ баримт бичгийг “Дэлхийн энх тайвны тунхаглал”-аар дамжуулан тунхагласан. 2014 оны Дэлхийн энх тайвны дээд хэмжээний чуулганы үеэр дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хууль эрх зүй, улс төрийн удирдагчид уг баримт бичгийн төслийг боловсруулах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. Жил хагасын дотор буюу 2016 оны 3-р сарын 14-нд HWPL байгууллага нь “Дайныг зогсоож, энх тайвныг тогтоох тунхаглал” (DPCW)-ыг тунхагласан бөгөөд DPCW тунхаглалыг олон улсын хууль болгон батлахаар идэвхтэй ажиллаж байна.

Энх тайвны үйл ажиллагааны цар хүрээ

HWPL байгууллага нь DPCW тунхаглалыг олон улсын түвшинд батлуулахын тулд улс орнуудын засгийн газар, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

DPCW тунхаглалыг Сейшелийн Арлуудын Бүгд Найрамдах Улс, Эсватинийн Вант Улс, Коморос Улс, Антигуа ба Барбуда Улс, Сент-Винсент ба Гренадин Улс болон Энх тайвны төлөөх Карибын тэнгисийн удирдагчдын холбоо (CCLP), Африк тивийн парламент (PAP), Хар тэнгис-Балтын тэнгис судлал, зөвшилцлийн олон улсын төв зэрэг байгууллагууд дэмжсэн билээ.

Дэлхийн иргэдийн эв санааны нэгдэл

HWPL байгууллага дэлхийн өнцөг булан бүрд байгаа иргэдтэй эв санаа нэгдэн энх тайвны үйл ажиллагааг хамтран явуулж байна.

WPL байгууллага дэлхийн өнцөг булан бүрд байгаа иргэдтэй эв нэгдлийг эрхэмлэн энх тайвны үйл ажиллагааг хамтран явуулж байна.

HWPL байгууллага байгуулагдсан цагаасаа эхлэн дэлхийн өнцөг булан бүрд энх тайвны айлчлал хийж, засгийн газрууд, их дээд сургуулиуд, хэвлэл мэдээлэл, залуучууд, эмэгтэйчүүд, иргэний нийгмийн байгууллагуудтай энхийн гэрээ байгуулсаар ирсэн. Бид бүс нутаг бүрд “Энх тайвныг хуульчлах” (LP) төсөл, судрын хэлэлцүүлэг, энх тайвны сургууль, сайн дурын ажил гэх мэт үйл ажиллагаануудаар дамжуулан энх тайвныг түгээн дэлгэрүүлж байна.

Шашин хоорондын эв найрамдал

HWPL байгууллага нь шашин хоорондын зөрчилдөөнөөс урьдчилан сэргийлэхийн тулд шашин хоорондын эв найрамдлыг дэмжин ажилладаг.

ин хоорондын зөрчилдөөнөөс урьдчилан сэргийлэхийн тулд шашин хоорондын эв нэгдлийг дэмжин ажилладаг.

HWPL байгууллагын Судрын хэлэлцүүлэг (WARP Office) бол өөр өөр шашны тэргүүд цуглан, өөрсдийн судрууд дээр бичигдсэн агуулгын хүрээнд нийтлэг үнэт зүйлсийн талаар ярилцдаг уулзалт юм. Энэхүү Судрын хэлэлцүүлгийн эрхэм зорилго бол шашны удирдагчид өөрсдийн хариуцан авсан үүргээ хүлээн зөвшөөрч, энх тайвныг хэрэгжүүлэх тодорхой чиглэлийг олж, шашин хоорондын зөрчилдөөнөөс урьдчилан сэргийлэх явдал юм. Түүнчлэн HWPL байгууллага нь иргэний нийгмийн оролцоог хангахын тулд Шашинтнуудын энх тайвны дадлага өдөрлөг зохион байгуулж, Христийн шашны урсгалуудын хооронд эв нэгдлийг дэмжих зорилгоор шашны тэргүүдийг оролцуулсан Нээлттэй ярилцлага уулзалт хийдэг.

Энх тайвны соёл

HWPL байгууллага нь DPCW тунхаглалын үндсэн зарчмын нэг болох энх тайвны соёлыг түгээн дэлгэрүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байна.

уллага нь DPCW тунхаглалын үндсэн зарчмын нэг болох энх тайвны соёлыг түгээн дэлгэрүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байна.

Энх тайвныг тогтооход иргэний нийгмийн үүрэг чухал учраас HWPL байгууллага нь дэлхийн өнцөг булан бүрд байгаа ард иргэдэд DPCW тунхаглалыг сурталчлан таниулах зорилгоор “Энх тайвныг хуульчлах” (LP) төслийг хэрэгжүүлж, ард иргэдийн дэмжлэгийг авч байна. Улс төр, хууль эрх зүй, хэвлэл мэдээлэл, шашин, эмэгтэйчүүд, залуучууд гэх мэт салбар бүрийн манлайлагчид, иргэний нийгмийн байгууллагууд энэхүү төслийн гол цөм нь болоод энх тайвны боловсрол, энх тайвны алхалт, зургийн уралдаан, ханын зураг, сайн дурын ажил гэх мэт олон төрлийн арга хэмжээнүүд энх тайвны соёлыг даян дэлхийд бий болгохын тулд дэлхийн газар сайгүй яг энэ мөчид ч зохион байгуулагдаж байна.

БИДНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА

HWPL байгууллагын энх тайвны үйл ажиллагаа ба хамтрагчид

Энх тайвны айлчлал

32 удаа

Гэрээ

Хамтран ажиллах гэрээ (MOA): 39 / Харилцан ойлголцлын санамж бичиг (MOU): 594

DPCW тунхаглалыг дэмжсэн захидал, гарын үсэг

178 улсаас 922,507 гарын үсэг

Судрын хэлэлцүүлэг

131 улсын 283 хот

Энх тайвны сургууль

81 улсад 361 сургалтын төв/сургууль

Зөвлөх гишүүн

189 гишүүн

Сурталчлах элч

636 элч

Олон улсын энх тайвны эрх зүйн хороо

19 гишүүн

БИДНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА

HWPL байгууллагын Энх тайвны үндсэн үйл ажиллагаанууд ба хамтрагчид

 Энх тайвны айлчлал

32 удаа

Гэрээ

Хамтран ажиллах гэрээ (MOA) 39 / Харилцан ойлголцлын санамж бичиг (MOU) 594

DPCW тунхаглалыг дэмжсэн захидал, гарын үсэг

178 улсаас 922,507 гарын үсэг 

Судрын хэлэлцүүлэг

131 улсын 283 хот

Энх тайвны сургууль

81 улсад 361 сургалтын төв/сургууль

Зөвлөх гишүүн

189 гишүүн

Сурталчлах элч

636 элч

Олон улсын энх тайвны эрх зүйн хороо

19 гишүүн

HWPL байгууллагын УРИА

Энх тайвны төлөө хамтдаа!

XXI зуунд амьдарч буй 8 тэрбум хүн бүр нэг цаг үед, нэг зорилготой төрсөн энх тайвны элч нар юм. Энх тайван бол цөөхөн хүнд зориулагдсан зүйл биш, харин бид бүгдийн хүртэх ёстой соёл юм.

Оюун санааны өөрчлөлт дэлхийг өөрчилж чадна. Бидний хандлага өөрчлөгдвөл энх тайвныг тогтоож чадна. Дэлхийн 8 тэрбум хүн нэг болж нэгдэж чадвал бүх зүйл боломжтой. Тиймээс бүгд хамтдаа энх тайвны элч болцгооё.

АЯНД НЭГДЭЭРЭЙ
HWPL байгууллагын УРИА

Энх тайвны төлөө хамтдаа!

XXI зуунд амьдарч буй 8 тэрбум хүн бүгд нэг цаг үед нэг зорилготой төрсөн энх тайвны элч нар юм. Энх тайван бол цөөхөн хүнд зориулагдсан биш, харин хүн бүрийн хүртэх соёл байх ёстой.

Бодол санааны өөрчлөлт нь дэлхийг өөрчилж чадна. Бидний хандлага өөрчлөгдсөнөөр энх тайвныг тогтоож чадна. Дэлхийн 8 тэрбум хүн нэгдэж чадвал бүх зүйл боломжтой. Тиймээс бүгд хамтдаа энх тайвны элч болцгооё.

АЯНД НЭГДЭЭРЭЙ