Энх тайвны алхалт

HWPL Энх тайвныг тогтоох тухай тунхаглал 9 жилийн ойн арга хэмжээ

– Энх тайвны системтэй байдал : Энх тайвны төлөөх нийтлэг хүсэл зоригийг хэрэгжүүлэх –

Тойм

2022 оны 5-р сарын 25-ны өдөр “HWPL Энх тайвныг тогтоох тухай тунхаглал 9 жилийн ойн арга хэмжээ” цахимаар зохион байгуулагдана. Энэхүү арга хэмжээ нь 2013 оны 5-р сарын 25-ны өдөр БНСУ-ын Сөүл хотын Энхтайвны хаалганы өмнө тунхагласан “Энх тайвныг тогтоох тухай тунхаглал”-ын гол санаа, олон улсын хэмжээнд зохион байгуулсан иргэний нийгмийн тэргүүлсэн “Энх тайвны алхалт” хөдөлгөөний утга учрыг дурсан өдгөө дэлхийд тулгарч буй янз бүрийн сорилтууд дунд иргэний нийгмийн эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой төлөвлөгдсөн билээ.

HWPL нь дэлхийд зөрчил, мөргөлдөөнийг зогсоож, тогтвортой энх тайвныг бий болгохын тулд олон улсын янз бүрийн хамтын ажиллагааг өргөжүүлж байна. Энэхүү ёслолын үеэр “Дайныг зогсоож энх тайвныг тогтоох тухай тунхаглал”(DPCW) -ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн “Энх тайвны хууль тогтоох” (LP) төсөл, шашны энх тайвны лагерь, энх тайвны боловсрол, энх тайвны хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа зэрэг төслүүдийн үйл явцыг хуваалцах болно. Оролцогчид дэлхийн иргэдийн хамтын энх тайвны төлөөх нийтлэг хүсэл эрмэлзэл үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, тогтвортой энх тайвныг тогтоохын төлөө HWPL-ийн энх тайвны системтэй байдлын алсын харааг нягтлах боломжтой юм.

Түүх

Энх тайвны алхалтын түүхүүд